Ажил

  • Албан ёсны зөвшөөрөлтэйгээр АНУ-н хөдөлмөрийн хуулийн дагуу ажиллана.
  • Хөтөлбөрийн шаардлагын дагуу зөвшөөрөгдсөн бүс нутагт, зөвшөөрөгдсөн ажлын байранд ажиллана.
  • +40 орчин мужын +3000 гаруй ажил олгогчид 40 орны оюутнуудын материалтай танилцаж ажлын саналаа илгээдэг.

Цалин. АНУ-н цалингийн доод хэмжээ $7.25 /цаг( 2022онд J1 оюутнуудын дундаж $14+-/цаг байсан.
Цаг.  Дунджаар 32-40 цаг ажилладаг ба улирлын ачаалал, тухайн ажилтны ур чадвараас хамааран илүү цаг авч ажиллах боломжтой байдаг. Илүү цаг ажилласанаар нэмэгдэл цалин авах боломжтой.
Тухайн оюутан ажиллаж буй хугацаандаа АНУ-н хуулийн дагуу цалин дээрээсээ tax төлдөг. Уг төлсөн tax дараа оны хавар ОУ байгууллагаар дамжуулан буцаан авах боломжтой байдаг.
Байр. оюутны амьдрах байрыг ажил олгогчийн зүгээс бэлдэж өгдөг ба ажиллах газартай аль болох ойролцоо байна. Түрээсийг оюутнууд хувааж төлдөг бөгөөд нэг хүнд ноогдох байрны түрээсийн үнийг урьдчилан ажлын санал дээр заасан байдаг.
2022 оны байрны өртөг:  Lowest:$0/week per person, Highest: 200$/week per person  average: $80-100/week per person/

АНУ-д ямар ажил хийх вэ?

Work and Travel USA хөтөлбөр нь АНУ дахь үйлчилгээний бүхий л чиглэлийн ажил олгогч эздүүдтэй хамтран ажилладаг бөгөөд хөтөлбөрт оролцож буй оюутнууддаа дараах төрлийн ажлуудыг санал болгодог. Үүнд:

    • Зочид буудал

    • Бүх төрлийн Ресторан түргэн хоолны газар

    • Амралт зугаалга, тоглоомын парк , олон нийтийн үйлчилгээ

    • Дэлгүүр худалдааны газар

    • Амралтын газар /Байгалийн цогцолбор газруудад байрлах амралтын цогцолбор/

       

Дэлгэрэнгүй мэдээлэл авах.

Work and Travel USA хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад ажиллах хориотой ажлын төрлүүд байдаг. Үүнд: хүүхэд асрагч, өвчтөн асаргаа, гэрийн ажил(айлын цэвэрлэгч г.м), зуслангын багш, нислэгийн дагалдагч, мөн оюутны аюулгүй байдалд занал хийлсэн ажлуудыг хийхийг хориглосон байдаг.

Дараагийн хуудас > Яагаад энэ хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй вэ?


Бусад

APPLY NOW

Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийцгээе

24-цагийн тусламж, дэмжлэг Хөтөлбөрт хамрагдаж буй оюутан бүрт АНУ-д ирсэн өдрөөс хойш 24 цагийн турш лавлагаа, тусламж үйлчилгээ, зөвөлгөө өгдөг . Дэлгэрэнгүй....

Зураг үзэх

Flickr Photo ##1 Flickr Photo ##2 Flickr Photo ##3