Соёл солилцооны хөтөлбөрийн онцлог



Соёл солилцоо гэж юу вэ?

Энэ аялал магадгүй чиний амьдралдаа хийсэн хамгийн хол бас анхны аялал байх. Хэдий шинэ газар, шинэ хүмүүс, шинэ орчин бүх зүйл таны хувьд цоо шинэ байх боловч зарим нэг энгийн сэтгэл санааны өөрчлөлт, шинэ орчноосоо бишүүрхэх шинжүүд илэрдэг. Америкийн Нэгдсэн Улс бол дэлхийн олон үндэстэн ястанг нэгтгэж байгаа олон соёл нэг дор оршдог улс. Хөтөлбөрийн нэгээхэн чухал хэсэг бол “та олон төрлийн хүмүүстэй нэг дор ажиллаж амьдарч тэдний соёл, зан заншил болон Америк соёлыг олж мэдэх” Энэ нь нэг талаасаа дотно биш, дасаагүй учраас эвгүй байж болохч нөгөө талаасаа гайхалтай мэдрэмж байх болно. Ихэнхдээ ямар ч туршлагатай аялагч байсан дассан орчноосоо өөр шинэ газарт очих үед Соёлын шок явагдаж эхэлдэг. Шинэ газарт ажиллаж амьдрахын хамгийн сайхан нь өөрийн соёлоос ялгаатай зүйлсийг олж харж үүнийг өөртөө хүлээж авахад оршино.

Мэдээж хэрэг та олон төрлийн хүмүүстэй байхдаа маш олон өөр сонин содон өөрийн эх орондоо хараагүй, үзээгүй зүйлстэй учрах болно. Энэ нь ердөө нэг энгийн хэсэг нь бөгөөд үүнээс их зүйлс соёлын шокыг дүрсэлж чадна.

  • ихээр гэрээ санах, бухимдах, ядрах, сэтгэл түгших эсвэл бусдаас өөрийгөө тусгаарлах
  • цагийн зөрүү гарсан ч ихээр унтах
  • Гэрлүүгээ ойр ойрхон захиа бичиж ярих
  • уйлах
  • Шинэ орчныхоо тухайд бухимдах
  • Шинэ ажлынхаа тухайд сэтгэл түгших
  • Өөр орны хүмүүс эсвэл Англиар ярьдаг хүмүүсийн дунд байх нь таагүй байх гэх мэт

Соёлын шок нь гэнэт л тохиолддог, энэ нь таныг шинэ орчинтой дасан зохицох хүртэл үргэлжилдэг. Хэрвээ та өөрийгөө гадаад орчноос тусгаарлах эсвэл сэтгэл гонсгор мэдрэмж илүү ихээр мэдрэгдэж байвал аль хэдийн соёлын шокны үе эхэлжээ. Та үүнийг хэсэг зуур л мэдэрч байгаа бөгөөд энэ байдлынхаа гол дүрд нь та өөрөө тоглож байгаа учир та өөрөө л үүнийг хэр удаан үргэлжилхийг зохицуулж чадна. Та энд богино хугацаанд ямар зорилготой ирснээ санаарай.   Хэрвээ та соёлын шокыг даван гарч чадсан бол одоо байгаа зүйлээсээ их зүйлийг сурна.

Соёлын шокыг хэрхэн даван туулах вэ
• Эерэг байх! Та яагаад хөтөлбөрт хамрагдаж байгаагаа санаарай. Та шинэ зүйлийг сурч, мэдрэхийн тулд энд ирсэн! Энэ нь амьдралд ганцхан удаа олдох боломж байж магадгүй тул өөрийгөө сорь. Аль болох их хэлээр ярихыг хичээ. Энэ нь эхэндээ хэцүү байж болох ч тогтмол хийснээр та илүү ихийг сурах болно. Суралцах тусам та хүрээлэн буй хүмүүстэй харилцахдаа илүү итгэлтэй болно. Цаг хугацаа, дадлага хийх тусам бүх зүйл илүү хялбар болно. Таны өмнө илүү их боломж нээгдэх болно.
• Нээлттэй, шогийн мэдрэмжтэй бай. Соёлын шокыг даван туулахын тулд та шинэ соёлын зарим талыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэдийгээр АНУ-д байгаа хүмүүс танай орны хүмүүсийн хийхгүй зүйлийг хийж эсвэл хэлж ярьдаг байж болох ч энэ нь хачирхалтай эсвэл хүлээн авах боломжгүй гэсэн үг биш юм. Америкчууд ярих, инээх, хошигнох дуртай. Найз нөхөд, ажил олгогчтойгоо ярилц. Тэд ойлгож, дэмжих болно. Бусад америкчууд болон бусад орны хүмүүстэй нөхөрлөхийг хичээ. Шинэ зүйлийг туршиж үзээд өөрт тохиолдсон соёлын ялгааг ойлгохыг хичээ!
• Хүмүүстэй өөрийнхөө хэр байгаа талаар ярилц. Та ганцаараа биш бөгөөд өөрөө л бүгдийг хийх шаардлагагүй. Найз нөхөд, ажил олгогчтойгоо ярилц. Тэд ойлгож, дэмжих болно.
• Англиар ярь.
• Бусад орны оюутнуудтай найзлаж нөхөрлө.

Америкчуудын зарим онцлог шинжүүд:

Магадгүй таны хамт ажиллагсад, ажил олгогч менежер, бусад орчин тойрны хүмүүс таны дассан орчноос ялгаатай ааш араншин, харилцаа, хэв маягтай байж болохыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь эхлээд эвгүй, сонин, хөгжилтэй санагдаж болно. Зарим Америкийн зан заншил нь бусад орны хүмүүсд маш содон харагддаг, гэхдээ та тэр зүйлсийг ойлгож чадвал АНУ танд амьдрахад илүү энгийн байх болно.

  • Цаг барих ньчухал.
    • Америкчууд хувийн нууц, орон зайдаа дуртай.
    • Америкчууд маш шулуун шудрага, үнэнч байж чаддаг бөгөөд заримдаа энэ нь өөр соёлтой хүмүүст бүдүүлэг харагддаг.
    • Америкчууд эелдэгээр, "гуйя", "баярлалаа" гэж их хэлдэг.
    • Америкчууд ээлжээ хүлээж чаддаг. Хүн бүр оочир дайрахгүйгээр эмх цэгцтэй дараалалд зогсож чаддаг.
    • Америкчууд манай улс болон бусад соёлын талаар сайн мэдэхгүй байж магадгүй.
    • Америкчууд бие даасан сэтгэлгээг илүүд үздэг.
    • Америк гэр бүл дэх ээж, аавын үүрэг хүүхэд асрах, гэр бүлийн үүрэг хариуцлагын хувьд харилцан адилгүй.
    • Хүн бүр сурч боловсрохыг чухалчилдаг.
    • Америкчууд хошигнох, инээж, ярих дуртай. Тэд чимээгүй байхаас илүүтэй цагийг цаг агаар, спортын тухай "жижиг яриа"өрнүүлэхийг хичээх болно. Тэд шууд харц тулж ярих дуртай ч бие биентэйгээ хэт ойрхон зогсох, ярихдаа гар хүрэх дургүй.
    • Гэртээ нүцгэн байхыг ихэвчлэн хүлээн зөвшөөрдөггүй, олон нийтийн газар бүр үгүй.
    • Америкчууд хувийн ариун цэвэр, цэвэр ариун байдалд маш их анхаардаг; Өдөр бүр нэг эсвэл хоёр шүршүүрт орох нь гайхах зүйл биш бөгөөд бараг бүх хүн үнэр дарагч хэрэглэдэг.
    • Америкийн гэр бүлийн амьдрал, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь хүүхдэд туйлын төвлөрсөн байдаг. АНУ-ын хүүхдүүдийг бага наснаасаа л өөрийгөө илэрхийлэх, хийж буй үйлдэлдээ хариуцлагатай хандах, гэр орны ажилд туслуулах тал дээр анхаардаг. Ийм хүмүүжил нь хүүхдэд өөртөө итгэх итгэлийг бий болгоно гэж үздэг.
    • Маш цөөхөн америкчууд гэрийн үйлчлэгч ажиллуулдаг. Ирсэн зочид нь ч гэсэн өөрсдөө ороо засч, гэрийн ажилд тусладаг.

Дараагийн хуудас > Хөтөлбөрт хамрагдах үе шат


Бусад

APPLY NOW

Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийцгээе

24-цагийн тусламж, дэмжлэг Хөтөлбөрт хамрагдаж буй оюутан бүрт АНУ-д ирсэн өдрөөс хойш 24 цагийн турш лавлагаа, тусламж үйлчилгээ, зөвөлгөө өгдөг . Дэлгэрэнгүй....

Зураг үзэх

Flickr Photo ##1 Flickr Photo ##2 Flickr Photo ##3