Хамгийн анхны Монгол оюутан 1998 онд Унгар улсаас Summer Work & Travel програмд оролцсоноор энэхүү програмд Монгол оюутан залуус хамрагдан АНУ–н соёлтой танилцах боломж нээгдсэн юм.
Энэ програмд оролцогч нь хууль ёсоор 3 сарын хугацаанд АНУ-д ажиллахаас гадна энэ хугацаандаа эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагддаг.
J-1 виз нь соёл боловсролыг дэмжсэн оюутан солилцооны виз юм.
J-1 визийг авснаар зуны амралтаараа 3- сар хүртэл хугацаагаар АНУ-д очиж, ажил хийх боломжтойгоос гадна дахин 30 хоног хүртэл хугацаанд АНУ-н түүхэн дурсгалт газаруудаар аялах боломжийг олгодог.
Та уг хөтөлбөрийг сонгосноор:
Албан ёсны төлөөлөгч тул бидний бүрдүүлж өгч буй баримтууд 100% баталгаатай
Бусдын ажлын арга барил болон мэдээллийг хуулбарладаггүй спонсор байгууллагын зааврын дагуу ажилладаг.
Жил бүр уг байгууллагын төлөөлөгчид сургалт сeминар зохион байгуулдагаас гадна хөтөлбөрт оролцогчдийн сонгон шалгаруултанд мэргэжлийн үнэт зөвлөгөө өгдөг.
Жилд оролцох оюутны тоо хязгаартай тул хөтөлбөрийн шаардлагуудад тэнцсэн оюутан бүрт чин сэтгэлээсээ зааж зөвлөж ажилладаг тул энэхүү програм амжилттай хэрэгжих үндэс болдог.
Олон төрлийн байгууллагатай зэрэг харилцаж дундын зуучлалын үүрэг хүлээдэггүй тул хамгийн түргэн шуурхай үйлчилгээг үзүүлдэг.
Too бус чанарыг эрхэмлэдэг тул хөтөлбөрт хамрагдаж буй оюутан тус бүрт хүрч ажилладаг.
Хөтөлбөрийн зүгээс бүх оюутнуудаа амжилттай, сэтгэл хангалуун оролцох тал дээр анхаарч ажилладаг бөгөөд үйлчилгээний чанарыг оюутнууд мэддэгээс дахин хамрагдахыг хүсдэг.