Summer Work and Travel USA програм нь олон улсын оюутан залуучуудад зуныхаа амралтаар АНУ-д J-1 визээр 3 сар хууль ёсоор ажиллаж АНУ-ын өдөр тутмын амьдрал соёл иргэншлээс суралцах боломжийг олгодог оюутан солилцооны хөтөлбөр юм.
Уг хөтөлбөрийг анх АНУ-н төрийн департментаас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хэрэгжүүлэгч нь төрийн департментаас зөвшөөрөгдсөн спонсор байгууллагууд байна. Уг спонсор байгууллагууд нь хөтөлбөрт оролцогчийн визний батлан даагч байхаас гадна АНУ-д байх хугацаанд хийх ажил, амьдрах байрыг бэлдэж өгөх болон бусад тусламж үйлчилгээгээр хангадаг хариуцагч байгууллага юм. Хөтөлбөрт анхны Монгол оюутан Унгар улсад суралцаж байх үедээ оролцож байсан. Work & Travel програмын шугамаар олон Монгол оюутан залуус АНУ-д аялаж Амeрикийн өдөр тутмын амьдралтай танилцан зуныхаа амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлсэн байдаг бөгөөд энэ програмд оролцогч нь хууль ёсоор 3 сарын хугацаандаа эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдаж бусад тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг.
Хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-н дийлэнх мужуудаар ихэвчлэн жуулчлалын бүс зонхилсон хотуудад очих бөгөөд зочид буудал, зоогийн газар, амралтын газар, түргэн хоолны газар, хүүхдийн тоглоомын парк, дэлгүүр, худалдааны газарууд гэх мэт зочлох үйлчилгээний газруудад ажиллахыг зөвшөөрдөг. Ажиллах орчин болон цалин АНУ-н хөдөлмөрийн хуулийн дагуу байх ба ажиллах хугацаандаа АНУ-д орлогын татвар төлдөг. АНУ-д очоод хаана ямар ажил хийх бүхий л мэдээлэл хөтөлбөр эхлэхээс өмнө тодорхой болсон байна.
Хөтөлбөрт хамрагдах ерөнхий шаардлага нь:
Оюутан та АНУ-н өдөр тутмын амьдрал соёл боловролтой танилцахаас гадна өөрийгөө нээж, Зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж, Англи хэлнийхээ ярианы чадварыг сайжруулах, мөн цаашид АНУ-д суралцах хүсэл сонирхолтой бол Summer Work and Travel хөтөлбөр хамгийн хямд бас хамгийн зөв шийдэл байх болно.
1996 онд Work & Travel програмд нийт 20`728 оюутан залуус дэлхийн өнцөг бүрээс хамрагдаж байсан бол энэ тоо 2008 oнд 153`859-д хүрсэн байна. (Presentation by Dave Causer, President of Global Educational Concepts 2009)
Хөтөлбөрт оролцох хүсэлтэй байна уу? дэлгэрэнгүй мэдээлэл ...